П.Сайнзориг: Допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан

Өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдөр Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс  энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн.

Допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргах хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2023.09.04/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөх /тамирчин/-өөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно” гэж мэдэгдлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …