Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын 3 сурагч хүрэл медаль хүртлээ

Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Szeged хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдууллаа.

Энэ жилийн хувьд нийт оролцогчдоос:

333.5 – 580.0 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль

230.0 – 328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль

153.0 – 229.0 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртсэн байна.

Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцсон 3 сурагч хүрэл медаль хүртлээ.

-Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү

-Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт

-Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт

 Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцлоо.

 

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …