Баттогтохын Чойжилсүрэн их ухааны эр гээд бичигдэж байна. Нэгэн биед ахдам УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группийн Ерөнхийлөгч гэх хувь хувьсгалын гурван ажлыг өлхөн хийж яваа хүн дээ. Мань эр шиг төрийн ажил хийж буй ч хувийн ажил нь “гялалзаад” байдаг хүн төрд цөөн биз. Түүний удирддаг группийн охин компаниудын тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу?
Чойжоо сайд коксожсон нүүрс түлүүлнэ, утаа бууруулна гээд байсандаа хүрч байх шиг байна. Зуун далан долоон тэрбумаар нүүрс их авахаа болиод арай багасгаад авах нь шиг байна. Ядарсан ард түмэнд яаж уллахаа Б.Чойжилсүрэн нар яг таг тооцож байна. Дасгаж, давчдуулж байгаад л хийж байна. Хан-Уул дүүргээс эхлээд Дарханы хорин долоон мянган өрх ямар ч гэсэн Чойжоогийн коксожсон нүүрсний туршилтад орох нь тодорхой боллоо.
Монгол ялна гэдэг уриа байдаг. Гэвч Монгол удаа дараа ялагдсаар байгаа. Энэхүү коксожсон нүүрсний асуудал бол бүрэн ялагдал мөн. Урд хилээр гаргаснаа тэнд нэмүү өртөгжүүлээд авч байгаагаараа үнэн ялагдал мөн шүү дээ.
Б.Чойжилсүрэнд ялагддаггүй юм байдаг. Барилга нь ялагддаггүй. Монголоор дүүрэн, нийслэлээр дүүрэн өрөгддөг. Өрөгдөөстэй. Увс аймагт энэ хүн нэр дэвшээд үргэлж ялдаг. Увсынхан харин үргэлж ялагддаг. Яагаад ялагддаг вэ гэхээр хөгжил дэвждэггүй, хөрөнгө өөдөлдөггүй.
Ч.Хүрэлбаатар , Б.Чойжилсүрэн хоёрын улс төрийн дайн, хайргүй халамж хоёрын үрээр энэ аймгийнхан бүрэн туйлдсан. Энэ хоёр хүний харшилдаан аймгийн засаглалыг утгагүйдүүлж, эдүгээ тус аймагт бие даагчид болоод ардчилсан чигтэй хэдэн нөхөд засаг барьж бантанг хутгаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Эх сурвалж:Amlalt.mn