Японы соёлын наадам болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн

– Кимоно өмсөж зураг авахуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Тэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн,  “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болно.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …