Л.Гантөмөр:МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэр огт алга

Ардчилсан намаас өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж дүгнэх вэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариулт өгөв.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Монгол ардын намын сүүлийн 8 жилийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж байгаа. Хамгийн бодитой харагдаж байгаа зүйл бол амьжиргаа уначихлаа. Бүх хүн зээлийнхээ хүүг төлж чадахгүй болж эхэлж байна.Ямар ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр алга. Дунд шатны төрийн дарамт хавтгайрсан байна. Татвар нь ихэссэн.

Амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж хүчээ нэгтгэсэн ч харамсалтай нь амьдралын чанарыг алдчихлаа.

Дундаж давхарга алдчихсан. Одоо бол хүмүүс халамжаа хүлээж амьдарч байна. Хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүмүүс зөндөө байна.

Мөн Үнэ алдсан. Жишээ нь 6 жилийн өмнө 80 мянган төгрөгөөр 10 литр бензинээ хийгээд 2 тор хүнсээ аваад гэртээ ордог байсан бол өнөөдөр 170 мянган төгрөгөөр ч тийм хэмжээний зүйл худалдаж авч чадахгүй байна.Тийм учраас бид мөрийн хөтөлбөрийг бодиттой дүгнэнэ”гэв.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …