АН: 2024 оны сонгуулийн жагсаалтад боловсрол, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг оруулна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон дэд дарга нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно.

Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг 3 том зүйл дээр багцлаад байна.

 Эв эетэй байх, Шинэчлэл хийгдэх, Төрийн хүнд суртлыг үгүй болгох.

Үүнээс бид нам шинэчлэгдэх гэдэг дээр төвлөрч байна.

Ардчилсан намын 15 дэд даргын 9 нь 1980-аад оны залуус томилогдлоо.

Тэргүүн дэд дарга хурлыг даргалдаг байх, мөн гадаад харилцааг хариуцаж ажиллахаар боллоо.

Бид тодорхой аймаг, сумууд дээр төвлөрч ажиллана. Дэд дарга нар аймаг, сумдаар очиж судалгаа хийнэ, аймаг, сум, баг дээр байгаа иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхой болгоно.

Боловсролын салбарыг төлөөлж чаддаг, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг, нэг үгээр хэлбэл олон түмний дэмжлэгийг авч чадаж байгааг нь Ардчилсан намын жагсаалтад оруулна.

Шинэчлэгдсэн жагсаалтыг бий болгоно. Шинэ удирдлага, шинэ бодлогыг бий болгоно. Ардчилсан намын маргааны дараа, шинэ намын даргатай болсны дараа, улс төрийн намын хуулиудын дараа бүтцээ тодорхойллоо. Бид гал тогоонд ямар түвшний хүмүүсийг ажиллуулах вэ гэдгийг тодорхойлно” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …