Т.Аюурсайхан:Олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ

 “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр  болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Тийм учраас сонсголоор ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг байхгүй.

Шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэж буй шалтгаан нь олон нийт нүүрсний гэх энэ хэргийг үнэн зөвөөр мэдээсэй гэж хүссэндээ тэр. Одоо шүүх хурал дээр ирсэн хэргүүд дунд надтай холбоотой нүүрсний гэх хэрэг байхгүй. Бусад хүмүүсийнхийг мэдэхгүй байна. Намайг бусад хүмүүсийн материалтай танилц гэсэн ч би танилцаагүй. Надад тэдэнтэй холбогдсон асуудал байхгүй.

Удахгүй нүүрсний сонсгол болох гэж байх шиг байна. Хууль шүүхийн байгууллагууд нь холбогдох газрууд нь үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд зохион байгуулалттайгаар намайг харлуулах гэж буй үйл ажиллагаа, захиалгат мэдээлэл зэрэг нь нүүрсний хэргийг замхруулах гэж байгаа мэт харагдаж байгаа юм. Зарим этгээдүүд энэ хэргээс мултрах вий гэх хардалт байна. Нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ би гаргана. Оролцоод яагаад есөн сарын турш намайг буруутгаад байгааг би мэдмээр байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …