Сонгино, сармисыг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаарай

Уламжлалт анагаах ухааны сударт: “Сонгино нь нойрыг арвидуулж, хоолны шингэлтийг сайжруулж, бадган, хийг анагаана. Сармис нь хорхой өвчин, халуун хийг анагаана” хэмээжээ.

Сонгино, сармис нь эмийн чадал ихтэй. Тухайлбал, сармисыг хорхойн эмийн жорд хэрэглэхдээ битүү саванд сайтар түлж үнсийг хэрэглэх, мөн хийн туулгын жорд 4-5 цаг зөөлөн галаар тасралтай буцалгаж илчлэг чадлыг үүсгэж хэрэглэдэг.

Түүхий сонгино, сармис нь хүнд, сэрүүн чадалтай учир эс шингэж, бадган салсыг арвидуулдаг. Тиймээс сонгино, сармисыг хоолонд хэрэглэхдээ заавал болгож хэрэглэх нь зүйтэй.

Одонцэцэг эмчийн зөвлөгөө номоос

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …