“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Соёлын өдрүүдийн хүрээнд “Аз жаргалын хотхон-3” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал ноён И Жи, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Гүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал ноён Ли Же нар оролцлоо.
2015 оноос хойш ӨМӨЗО-ы Радио телевиз хороо Монгол Улсын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, телевизтэй хамтран 60 гаруй олон ангит уран сайхны кино, 10 уран сайхны кино, дөрвөн баримтат цуврал кино, дөрвөн хүүхэлдэйн киног орчуулан Монгол Улсын үзэгчдийн хүртээл болгосон байна.