Оюутнууд автобусны картаа цахимаар захиална

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлттэй зорчино.

Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилийн автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор өнөөдрөөс эхлэн  цахимаар хүлээн авч эхэллээ.

E-Mongolia платформоор зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын  болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Энэхүү шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.


Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …