Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг И-Монголиа системд байршуулна

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан.
 Тэгвэл 2023 оны есдүгээр сарын 15-наас авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд байршихаар болж байна. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.
 Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …