Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлалаа.
Тус үйлдвэрийн ҮЭХ-оос ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй учир дахин ажилт хаялт зарлажээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Ажил хаялтыг сэргээх тухай мэдэгдэлдээ “ Ажил хаялтыг түр зогсоосон шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 цаг 00 минутаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 00 минут хүртэлх хугацаанд сэргээн зарлаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх, ажил хаялтанд оролцсонтой нь холбогдуулан захиргааны зүгээс шийтгэл ноогдуулах, дарамт шахалт үзүүлэхийг хуулийн дагуу хориглоно.
Мөн ажил хаялтад оролцож байгаа цех, хэсгийн ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар өөр ажилтан ажиллуулахгүй байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэгт зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй болно” гэжээ.