Юнител ХХК иргэдийг хохиролгүй болгоно

unitelНийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Автомашины дугаарын хязгаарлалтыг хүйтний улиралд цуцлах эсэх” талаар албан ёсны санал асуулгыг Мобикомын санамсаргүй сонгогдсон 202 мянган хэрэглэгч рүү мессеж илгээх буюу нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12 00 тусгай дугаарын утсаар хүлээн авсан. Үүнтэй давхцуулан  158815  тусгай дугаараар иргэдээс санал авсан асуудал гарсныг Юнител ХХК илрүүлэн, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэл хүргүүлжээ. Санал асуулга авсан тусгай дугаар нь Юнител ХХК-ийнх биш бөгөөд 2013-11-27, 28-ны өдрүүдэд санал асуулгын мессеж илгээсэн хэрэглэгчдийн данснаас хасагдсан 500 төгрөгийг 158815 дугаарын эзэмшигчээс гаргуулан буцаан олгож, иргэдийг хохиролгүй болгож эхэлснээ мэдэгдлээ.

Мөн Юнител ХХК-ийн зүгээс олон нийтийг хамарсан санал асуулга, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ, онцгой байдлын үеийн анхааруулах мессежийг албан ёсны хүсэлт тавьсан тохиолдолд хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэх бүрэн боломжтой гэдгээ НЗДТГ-т илэрхийлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …