Ж. Пүрэвжамц: Энхтайваны гүүрний хажуу талын дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна.

Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьтай байгаа. Эдгээрийг айл өрхүүд өөрсдөө хөрөнгөө гаргаж солих учраас гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн явган хүний зам дээрх худгийн түвшнийг тааруулах ажил бүрэн дууссан. Өнгөрсөн жил Энхтайваны гүүрний хажуу талд хагарсан 300-гийн шугам энэ жил мөн хагарсан. Гэмтэл их гарч байгаа учраас зураг төсөв хийж, шинэчлэх шаардлагатай байна гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …