Ц. Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2023.10.10/ 09:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцсон.

Тэгвэл Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа.

Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “… Миний бие давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгчдэгч Ц.Хуланд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн бол шүүгдэгч Ц.Хулангаас “… Өмгөөлөгчийнхөө гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Миний бие мөн хэргийн материалтай танилцаж, хэргээс нягталж тодруулах зүйл байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргав.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …