Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …