“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50.000 төгрөгийг нэмэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс  Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм.

Тэгвэл  petition.parliament.mn цахим системд иргэн Р.Цэндсүрэн   “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл гаргаж, иргэдээс санал авч эхэлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …