Б.Дэлгэрсайхан:Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Автобусны асуудлыг хурдан шийдье. Хоёрт, метроны асуудлыг хөндөж байна. Автобусны тендерийг олон улсын байдлаар зарласан. Хот өөрөө шууд үйлдвэрлэгчээс нь авна гэсэн үг. Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина. Бид олон газартай ярьж байна. Ногоон автобусны хэргийг хууль хяналтын байгууллага шийднэ.Хууль эрх зүйн шинэчлэлээ бүлэгт танилцуулчихлаа.

 Одоо түгжрэлийн тухай хуулиа УИХ-аар оруулж ирнэ. Хуульд бол татвартай холбоотой нэлээд асуудлыг тусгалаа.Хоёрт утаанаас салгах, орон сууцжуулах гэдэг багц асуудал”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …