Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Тус сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журамд Ажлын алба бүртгэсэн нэрсийг дарааллын дагуу холбогдох байгууллагын цахим хуудсанд байршуулахаар заасан.

 Сонсгол 10.00 цагт эхлэх ба оролцогчдыг 09.00-09.50 цагийн хооронд бүртгэнэ. Оролцогчид иргэний үнэмлэхтэйгээ ирэхийн зэрэгцээ Төрийн ордны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг мөрдөх юм.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …