АТГ:Допингийн шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/  мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээний талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Монголын үндэсний Допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Допингийн шинжилгээ авах үйл ажиллагааг 2003-2008 онд Монголын Үндэсний олимпын хороо зохион байгуулж байсан бол, 2009 оноос хойш Допингийн эсрэг ТББ хэрэгжүүлж байгаа юм. Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь тогтоогдсон” гэж мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …