Шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны хоёр га шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хоёрдугаар хэсэгт айл хашааны шар өвсийг шатааж, гал алдсан дуудлага ирснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид очин 1.5 га шар өвс шатаж байсныг унтрааж ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, ил задгай гал гаргахгүй байх, гэр хороолол, зуслангийн чиглэлд айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …