Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …