Х.Нямбаатар: Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох:

  1. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
  2. Агаарын бохирдлыг бууруулах
  3. Гэр хорооллыг орон сууцжуулах
  4. Хот төлөвлөлтийн алдааг засах
  5. Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа.

Тэрбээр”Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухай бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг судалгаа бий.

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно.

Төлбөртэй бүсээс 800метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй унах, скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар …