Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсчээ

Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна.

Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ. Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …