ЦЕГ: “Эмээлт” орчимд байрлах махны үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

  Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ.

 Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8, 6.44 дүгээр зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай юм.

 

 

Санал болгох мэдээ

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн …