Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгчийн ордны гадна талбайд БНАЛАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, харуулын захирагч айлтгал өргөлөө.

Хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар дурсгалын гэрэл зураг татуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …