Д.Тогтохсүрэн: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс  тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр “Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын  тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн.

Бүлгийн өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд санал болгож, 10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна.Тиймээс нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасан.

Иймд бүлэг дээр ярьж, тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой эх үүсвэрийг ажлын хэсэг оруулж ирэх шийдвэр гаргасан” гэж мэдэгдлээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …