Д.Ганбат: Эрх баригчдын найз нөхөд нүүрсний асуудалд холбоотой

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо  өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр түр хорооны  гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрх баригчдын найз нөхөд нүүрсний асуудалд холбоотой. Найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүсээ яллах нь эрх баригчдад хэцүү байх. Нүүрсний хулгайгаас олон ч баатар, гавьяат төрж, олон хүн баяжсан. Хамгийн их хохирсон нь монголын ард түмэн.

Цалин, тэтгэвэр нэмж чадахгүй байгаа нь үүнтэй л холбоотой. Иймд нүүрсний хэрэгт холбоотой бүх хүнийг дуудаж, асуухгүй бол болохгүй. Тэднийг эрүүл мэндийн хувьд болон бусад байдлаар хамгаалалтад авах, ар гэрийг нь хамгаалж байж сонсох ёстой.

 Маш их мөнгө яригдаж байгаа, нүүрсний хулгайчид хөдлөөд эхэлчихсэн байгаа энэ үед тэднийг хамгаалах ёстой.

Мөн урд хөршийн зохих байгууллагатай харьцах ёстой. Хэр хэмжээний нүүрс, хулгайлсан бэ, хохирол хэд вэ гэдгийг бид тодорхой болгох шаардлагатай”гэв.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …