ЦЕГ:Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлж, тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд  иргэн Та мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …