Д.Гэрэл: Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийнэ

Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийх гэж байгаатай холбогдуулан хүний эрхийн үндэсний зөвлөхөөр ажиллаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум”-ын ерөнхий зохицуулагч Д.Гэрэлээс зарим зүйлийг асууж, тодруулав.

-Монгол Улсын парламент хүний эрх, жендерийн мэдрэмжтэй эсэх үнэлгээг ямар аргачлалаар хийх вэ?

-Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтраад “Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийх гэж байна. ОУПХ-ноос гаргасан аргачлалын дагуу хоёр үнэлгээг энэ сарын сүүлээр хийнэ. Өмнө нь жендерийн мэдрэмжтэй парламентын чиглэлийн үнэлгээг хэд хэдэн улсуудад хийсэн байсан. Харин хүний эрхийн мэдрэмжтэй эсэх чиглэлд өөрийн үнэлгээг Монголд анх удаа хийх гэж байгаа юм. Өөрийн үнэлгээ хийнэ гэдэг нь  ОУПХ, НҮБ-аас батлан гаргасан тодорхой асуулгууд, аргачлалаар хийх юм.

Хүний эрхийг хамгаалах тогтолцоонд парламент маш чухал байр суурийг эзэлдэг.  Нэг талаас хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийг баталдаг, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг институц. Өөрийн чиг үүргийн хүрээнд явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь хэр зэрэг хүний эрхийн мэдрэмжтэй байна, баталсан хууль тогтоомж, бусад шийдвэр нь Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцын үзэл санаанд хэр нийцэж, уялдаж байна вэ гэдэгт дүн шинжилгээ, үнэлгээ хийх юм.

Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламентын үнэлгээг хийсний давуу тал, ач холбогдол нь гэвэл….?

-Батлагдсан хууль тогтоол, бусад шийдвэр нь хүний эрх, жендерийн мэдрэмж хэр байна вэ гэдгийг тогтоосноор илүү мэргэшсэн, чадварлаг байх боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль тогтоол, бусад шийдвэрүүд нь Олон улсын гэрээ, конвенцуудтай хэр зэрэг уялдаж, тусгалаа олж байна. Парламентын бүтэц, тогтолцоо нь дээрх асуудлыг уялдуулахад чадамжтай байна уу гэдгийг эргэх харахад чиглэнэ.

Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн парламентын чиг үүргийн сул болон давуу тал нь юу байна вэ. Үүнийгээ эргэн харж, дүгнэн ярилцана.

Гуравдугаарт, цаашид парламентаас гарч буй хууль тогтоол, бусад шийдвэр нь хүндээ хүрсэн, хүн төвтэй, хүний эрх, жендерт мэдрэмжтэй байхад чиглэж энэ тал дээр юу хийх вэ гэдгээ тогтоох, тодорхойлох явдал юм. Энэ талаас нь авч үзвэл чухал  асуудал юм.

Эцэст нь Монгол Улсын Их Хурал нь энэхүү үнэлгээг хийхээр болсон нь цаашид парламентын зүгээс явуулж байгаа үйл ажиллагаагаа улам илүү төгөлдөржүүлэх, сул талаа засан сайжруулах, хүндээ хүрсэн бодлого, шийдвэр гаргах тэр боломж нь нэмэгдэнэ гэж ойлгож болно.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …