Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх, мөн өмгөөлөгч Л.Очбаяр “…Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтүүдийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …