АТГ: Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас шалгагдаж буй хэргүүдийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Ногоон автобусны гэх хэрэг дээр  мөрдөн шалгах ажиллагаа  явагдаж байгаа. Уг хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокурорын яллагдагчаар татсан тогтоол гараагүй байна.

 Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах саналыг хүргүүлээгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

Автобусны хэрэгтэй холбоотойгоор нийтдээ 26 хүнийг яллагдагчаар татсан байгаа. Үүнд нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан дөрөв байна”гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …