Нийслэлийн өмчийг тоолно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав.

Тэрбээр “2017 онд БХЯ-наас 9.8 тэрбум төгрөгийн тайз, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нийслэлд хүлээлгэж өгсөн ч албан ёсоор өмчид бүртгэж аваагүйгээс болоод 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан гэдэг аудитын дүгнэлт гарсан.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэ бүгдийг бүртгэлжүүлж, өмчийн хулгайг таслан зогсоох ёстой” гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд  хотын дарга  дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Холбогдох хууль, Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах,
  • Гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүр мэдэгдэж, ажлаа тайлагнах,
  • Нийслэлийн өмчийн тооллого явуулах,
  • Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлах,
  • СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх,
  • 2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх,
  • Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …