Хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт, орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангийн дайчдыг аймгуудын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж байгаа билээ.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг бүрэн хэмжээний үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Үзлэгээр хугацаат цэргийн алба хаагч бүрийн чих, хамар хоолой, нүд, гэмтэл, рентген, эхо, дотор, мэс засал болон цус, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний үйл ажиллагаа зэргийг үзэж оношлохын зэрэгцээ нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн энэ сарын сарын 16-ны өдөр зарим бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын өөрсдийнх нь хүсэлтээр томуугийн вакцинд хамрууллаа.

Б.Батзаяа

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …