Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш  буюу энэ сарын 22-нд орон даяар эхэлнэ. Улаанбаатар хотод ерөнхий шалгалтыг өгөхөөр 1594 хүн бүртгүүлсэн байна.

Шалгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны  цогцолборт болох бөгөөд 22-24 хүртлэх өдрүүдэд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг хангаад байна.

Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаан зохион байгуулах ёстой бөгөөд, энэ жил  4 дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлийн хайлтын хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийж, шалгалт өгөх хуваариа харах боломжтой аж.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …