Х.Нямбаатар:11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас татаж авсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ногоон автобусыг үйлдвэрлэгчид нь буцаах асуудал юу болсон бэ?

-“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт өгчихсөн. АТГ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг мөрдөн шалгахын тулд техникийн үзлэг, оношилгоонд оруулж байгаа хэрэг.

Парк шинэчлэлийн хүрээнд автобусны худалдан авалтын урьдчилгаанд 130 тэрбум төгрөг шилжүүлсэн. “Skywell” брэндийн цахилгаан 50 автобусыг хүлээж авсан, одоо үйлчилгээнд явж байгаа. Нэмээд 50 ширхэг каунтиг “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн. Гаалийн мэдүүлэг нь зөрсөн тул АТГ асуудлыг шийдвэрлэнэ. Үүнээс гадна тендерийн баталгааны 11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас татаж авсан.

 АТГ-аас “Тэнүүн-Огоо” компанийн дөрвөн гараашийг 54 тэрбум төгрөг гэж үнэлсэн ч компанийн зүгээс бусад хөрөнгийг үнэлээгүй гэсэн гомдол гаргасан. Үндсэндээ бид 77 тэрбум төгрөгийн авлагад Шүүх шинжилгээний ерөнхий газрын үнэлгээнд үндэслэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг авч, үлдсэн хөрөнгийг нэхэмжлэн, төрийн хохирлыг барагдуулна.

Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгт автобус худалдан авахаар тендерийг нөгөөдөр зарлах гэж байна. Энэ ондоо багтаан 300-400, ирэх оны хоёрдугаар сар гэхэд үлдсэн автобуснуудыг авна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …