Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 242 иргэнийг эсэн мэнд олжээ

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.

04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 306 хүн төөрсөн, сураггүй болсон байна.

Одоогийн байдлаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 242 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд, 64 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …