Төөрсөн, сураггүй болсон 294 иргэнийг эсэн мэнд олж, 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо. Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …