Цэргийн алба хаагчид Дорноговь аймгийн Иххэт суманд ажиллаж байна

Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад их хэмжээгээр цас орж, цасан шуурга шуурсны улмаас малчид тээвэрчид төөрөх, цасанд боогдох зэрэг нөхцөлүүд үүсэж, төрийн цэргийн байгууллагынхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас гэхэд тусгай томилгоот бүлэг техник хэрэгсэлтэйгээр Дорноговь аймгийн Иххэт суманд үүрэг гүйцэтгэж, цасанд боогдсон зам даваа гүвээг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, төөрсөн иргэдийг хайх, эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд туслах зэрэг орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлж эхэллээ.

Иххэт суманд цасны зузаан 60-80 см байгаа учраас зөвхөн цэргийнхний хүчин чадал бүхий техник хэрэгслээр зам давааг нээж орон нутгийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчиход гол үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …