Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн сургууль орчмын 102 байршилд лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус ажлыг шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.

Тодруулбал, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийх төсвийг НИТХ-ын дэргэдэх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд хуваарилан, эрх шилжүүлэх тухай захирамж гараад буй. Тус ажлын үр дүнд бий болсон хөрөнгө буюу лед гэрлэн гарцуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь нийслэлээс хяналт тавин ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн зүгээс нэн тэргүүнд гэрэлтүүлэг муутай, харанхуй, гэр хорооллын бүс зэрэг үзэгдэх орчин муутай байршлуудад энэ лед гэрлэн гарцуудыг байршуулах шаардлагатай гэсэн чиглэл баримталж байгаа. Эрх шилжүүлэхэд байршлыг тодорхой заахгүй ч дүүргүүд үүнд анхаарч, иргэдийн санал хүсэлтийг мөн харгалзан уг ажлыг гүйцэтгэх нь зүйтэй. Төсвийг ийнхүү хуваарилж, эрх шилжүүлж байгаа тул тус бүр цаг хугацаа алдалгүй, уг ажлыг шуурхай эхлүүлж, энэ онд багтаан гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн стандартыг баримтлан, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …