Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад өнөөдөр /2023.11.25/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадын нээлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн хүү Анагаах ухааны доктор Ж.Зандраа, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор, профессор Д.Түмэнжаргал нар оролцож үг хэллээ.
Олимпиадын нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор, академич Г.Жамбын намтар, эх орондоо болон шинжлэх ухааны салбарт хийсэн үйлс бүтээлийнх талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан нийт оролцогчдод танилцуулав.
Энэхүү олимпиадыг 2008 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж буй бөгөөд Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын улмаас түр завсарласан байсан юм.
Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадын талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадыг Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхим, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөр, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал Эмнэлгийн Сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн хамт олон хамтран зохион байгуулж байна.
Олимпиадад анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт явуулдаг Монгол Улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Ач анагаах ухааны Их сургууль, Этүгэн, Их засаг олон улсын Их сургууль, Шинэ Анагаах Ухаан их сургууль, Монгол Коосэн сургуулийн нийт 180 гаруй оюутан багийн болон хувийн төрөлд оролцож байна” гэлээ.
Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор Г.Жамба багшийн гэргий, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Маналжав, хүү АУ-ы доктор, хүний их эмч Ж.Зандраа оролцож олимпиадыг зохион байгуулах комисст талархлаа илэрхийлж, оюутан залуусын эрдэм номдоо хичээн суралцах их үйлст нь амжилт хүслээ.
Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн хүү Анагаах ухааны доктор Ж.Зандраа:Эх орныхоо анагаах ухааны салбарт 60 гаруй жил ажилласан аавын минь нэрэмжит Улсын VII олимпиадыг зохион байгуулж байгаад манай гэр бүлийн зүгээс маш их баяртай байна.
Микробиологи нь ерөнхий, техникийн, мал эмнэлэг, мал аж ахуйн, хүнсний гээд салбарладаг. Тийм ч учраас манай улсын их, дээд сургуулиудын оюутнууд аавын минь нэрэмжит Улсын олимпиад өргөнөөр оролцдог уламлалтай болжээ. Энэ жилийн олимпиад 180 гаруй оюутан оролцож байна.Олимпиад оролцож байгаад оюутнууддаа амжилт хүсье. Мөн тус олимпиадыг хамтран зохион байгуулж байгаа сургуулиудын удирдлага, багш нартаа талархлаа илэрхийлье.