Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит  хуралдаан өнөөдөр боллоо.Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгалаа.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …