Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
  • Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Дэвшил трейд” ХХК-ийн зөвлөх агрономич Ядамын Оюунчимэг,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Сэлэнгэ аймгийн “Талын нуур” ХХК-ийн захирал Дэмчигийн Батболд,
  • Хөвсгөл аймгийн “Энхбулган” ХХК-ийн захирал Готовын Байгаль,
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын трактор-комбайнч Балжингийн Тогообор,
ГАВЬЯАТ ТАРИАЛАНЧ ЦОЛООР:
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын хүнсний ногооны тариалан эрхлэгч Сумьяагийн Сүхбаатар,
  • Дорнод аймгийн “Нутгийн ус” ХХК-ийн захирал Дугарсүрэнгийн Мөнхцэцэг,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Агро шим” ХХК-ийн захирал Сүхбаатарын Хийморсан,
  • Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Цэрэннадмидын Рэнчинсэнгээ,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Орхон аймгийн “Орхон тариа” ХХК-ийн захирал Дэмбэрэлийн Дэлгэрбаяр,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын зөвлөх малын их эмч, доктор профессор Цагааны Володя,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Гүн түрэм” ХХК-ийн захирал, зөвлөх малын эмч Нацагнямын Намшир,
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмад малын их эмч Ланганы Хүүхэнмөнх,
ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР:
  • Гацууртын сангийн аж ахуйн дарга асан, ахмад мал зүйч Авирмидийн Далхжав,
  • “Нутаг академи” төрийн бус байгууллагын сургагч багш, зөвлөх мал зүйч Дашцэрэнгийн Буяндалай,
  • Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх Бадарчингийн Мяхдадаг,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Увс аймгийн Улаангом сумын ногоочин Пужуугийн Ганбаатар,
  • Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга, гоц халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Хавлаашийн Хавсамет,
  • Дорнод аймгийн “Буудайн алтан үүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ганпүрэвийн Болормаа,
  • ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрс, ашигт таримлын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Жамбалын Төмөрхуяг,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын хувиараа тариалан эрхлэгч Гарамрагчаагийн Түмэнжаргал,
 АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Сэлэнгэ аймгийн “Их шинэстэй” ХХК-ийн трактор-комбайнч Рагчаагийн Болдбаатар,
  • Төв аймгийн Батсүмбэр сумын өрхийн тариаланч Цэрмаагийн Цэрэнбат,
  • Төв аймгийн “Фамили фүүдс” ХХК-ийн ногоочин Сундуйн Урантогос,
  • “Мэта агро” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тогоочийн Мөнхтөр,
  • Төв аймгийн Жаргалант сумын өрхийн тариаланч Лувсандоржийн Болдбаатар,
  • Сэлэнгэ аймгийн “Шаамар питомник” ХХК-ийн ойжуулагч Сампилын Наранцогт,
  • Булган аймгийн “Хантай арвай” ХХК-ийн үйлдвэрийн механикч Мяхлайн Гансүх,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн биотехнологич, омог судлагч их эмч Энхболдын Базаррагчаа,
  • “Ветпом” ХХК-ийн малын эмч Хандын Гэрэлчулуун,
  • “Алтан бороо” ХХК-ийн агрономич Наранхүүгийн Хурц,
  • “Хархорин хүрээ” ХХК-ийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч Дүгэрсүрэнгийн Рэнчинханд,
  • Булган аймгийн “Амуун далай” ХХК-ийн захирал Батбилэгийн Батбаатар,
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ногоочин Жавзангийн Отгонбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …