48-р сургуулийн “Гялбаа-1” хамтлаг шинэ оныг амжилт дүүрэн угтаж байна

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн дунд, ахлах ангийн холимог сурагчдын “Гялбаа-1” хамтлаг амжилт дүүрэн явна. Б.Нандинцэцэг багшийн удирдлага дор тэд энэ сарын 05-ны өдөр БНХАУ-н Нанжин хотноо зохион болсон “Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй“ тэмцээнд багаараа амжилттай оролцож “Junior team” хип хоп ангилалд тэргүүн байр, “Performance Cheer Junior team” pom төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Гялбаа-1 хамтлаг 2023 оныг дүүрэн ололт, амжилттай үдэж байна. Тус хамтлагийн амжилтуудыг дурдвал,

  • Монголын чэрлидингийн тав дахь удаагийн УАШТ-д Team Pom L төрөлд тэргүүн байр /2023.01.13/
  • Хөгжөөн дэмжигчдийн спортын бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний Team Hip Hop  төрөлд тэргүүн байр /2023.4.30/
  • “Олон улсын хөгжөөн дэмжигч-2024” тэмцээнд оролцох эрх олгох тэмцээний Cheerleading-Beginner төрөлд тэргүүн байр, Team Hip Hop төрөлд гуравдугаар байр /2023.11.05/

 

Санал болгох мэдээ

“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны …