Автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав.

Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгав. Түүнчлэн автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм.

Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг мөн үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх,
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх,
  • Автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх,
  • Хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …