ЦЕГ: “Шатахуун түгээх станцын түгээгчийн биед халдсан” гэх хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд шатахуун авахаар дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай, эрэгтэй яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэж унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа юм.

Эх сурвалж:ЦЕГ

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …