Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүллээ

Боловсролын ерөнхий газраас шинэ жилийн баяртай холбогдуулан цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүллээ.

-Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;

Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …