Манай орны хувьд охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэгш эрхийн зарчимд суурилсан эерэг хандлагыг түгээх нь эрүүл нийгмийг цогцлоох нэн чухал ач холбогдолтой.
Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэрэл плас медиатай хамтран энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсолын 107 дугаар сургуулийн өсвөр насны охидод “Охидын эрхийг дээдэлье, сонсьё” арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд охидын эрхийн талаарх ерөнхий ойлголт, аливаа эрсдлээс хэрхэн хамгаалах, нөхөн үржихүй, эрүүл мэнд, охид бие биендээ туслах замаар эрхээ хэрхэн хамгаалах, талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тэдний тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгч ярилцлага өрнүүлэв.
Жил бүрийн энэ өдрөөр дэлхийн нийт охидын эрхийн асуудлыг нэгэн зэрэг анхаарч, дуу хоолойг нь сонсдог. Монгол улс ч гэсэн энэ өдрийг тэмдэглэж охидын эрхийг хамгаалах олон нийт, өсвөр насны охидод чиглэсэн энэхүү үйл ажиллагааг цаашид 5 сургууль дээр зохион байгуулах юм.