Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээ хэрэгжиж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газраас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Арга хэмжэээний хүрээнд 1000 орчим хүүхдэд хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч,  гадна хүүхдийн эрх, хамгааллын талаар тараах материал олгосон юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчийн баг ажиллаж, ганцаарчилсан, бүлгийн хэлбэрээр зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан. Үүнээс гадна нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72-р сургууль болон 49-р сургуулиудад Бүтээлч тархи сэтгэл зүйн хүрээлэнгийн мэргэжлийн сэтгэл зүйч нарын багтай хамтран хөдөлгөөнт явуулын үйлчилгээг үзүүлэв.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг зориулалтын автобусаар хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь мэргэжлийн баг үзүүлэх үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлогтой.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …