Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцав

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд 10 сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байр болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилго бүхий арга хэмжээг зохион байгууллаа.

Туршлага солилцох арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг 17 аймаг, 4 дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцлоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа аймаг дүүргийн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны төлөөлөл 25 албан хаагч хамрагдан туршлага солилцов.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …